Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэллээ. Тодруулбал, тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад болон 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн, нийтдээ 238 мянган ахмад энэхүү мөнгийг авах юм. Энэ арга хэмжээнд нийтдээ 216 тэрбум төгрөг зарцуулж буй.
Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлсөн. Өнгөрсөн онд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг төлсөн. Энэ удаа зээлгүй байсан ахмадуудад мөнгө олгосноор нийтдээ 466.5 мянган ахмадад 911 тэрбум төгрөг зарцуулж байна.