2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан МАХН болон МАН нэгдэх болсноо өнгөрсөн сарын 29-нд мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр Дээд шүүхэд намаа татан буулган хүсэлтээ хүргүүллээ. Тэрбээр "МАХН болон МАН нь одоогоос 10 жилийн өмнө тодорхой асуудлууд дээр санал зөрөлдсөний улмаас өрх тусгаарлах болсон. Тухайн үед МАНАН хэмээх улс төрийн үзэгдлийг арилгах зорилгоор санал зөрөлдсөн юм. Харин өдгөө эв нэгдлийг илэрхийлье, бусдад үлгэрлэе гэсэн үүднээс хоёр нам нэгдэхээр боллоо" гэв.