Инфодемия буюу мэдээллийн цар тахал гэж юу вэ? Хуурамч мэдээллийг бодит үнэнээс хэрхэн ялгах вэ? Сэтгүүлзүйн факультетийн орчин үеийн оюутнууд юугаараа ялгаатай байна вэ? Эдгээр асуултад дэлхийн нэр хүндтэй боловсролын байгууллагын нэг болох Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн сэтгүүлзүйн факультетийн декан., профессор, Оросын Боловсролын Академийн гишүүн Елена Вартанова хариулж байна.
Сэтгүүлзүйн факультетийн төгсөх курсын оюутнууд одоо зөвхөн филологийн чиглэлээр төдийгүй диссертаци хамгаалах боломжтой болсон. Аттестатчиллын дээд комиссоос баталсан шинжлэх ухааны мэргэжлийн шинэ жагсаалтад сэтгүүл зүй шинэ түвшинд хүрчээ?
Одоо манай мэргэжлийг "Мэдээллийн хэрэслийн харилцаа ба сэтгүүл зүй" гэж нэрлэх болсон бөгөөд уламжлалт философоос гадна социолог, улс төр судлал зэрэг хэд хэдэн шинжлэх ухааныг багтаадаг болсон. Яагаад вэ гэвэл. Орчин үеийн хэвлэл мэдээлэл эрс өөрчлөгдөж, өнөө үед аж үйлдвэрийн, зохион байгуулалтын, социологийн, сэтгэл судлалын, философийн гээд тэдний үйл ажиллагааны хамгийн олон янзын талыг судлах шаардлагатай болж байна. Орчин үеийн хүн мэдээллийн орчинд өдөрт дунджаар арван таваас илүү цагийг өнгөрөөдөг. Энэ нь салбар хоорондын нарийн харилцааны үр дүн юм. Энд ганцхан философ хангалтгүй юм. Мэдээжийн хэрэг, өнөөдөр эх бичвэр, сурталчилгаа, мальтимедиагийн дижитал хэлбэртэй ажиллах чадвартай, энэ бүхнийг шинэ дүрмийн дагуу нэгтгэж чаддаг мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Тиймээс бид саяхан "Хэвлэл мэдээллийн харилцаа холбоо" сургалтын чиглэлийг нээлээ.
Тэнд ирээдүйн сэтгүүлчид эхний хоёр дамжаанд дээд тооны үндсийг сурдаг гэсэн. Ямар шаардлагатай гэж?
Хачин сонсогдож байгаа боловч орчин үеийн сэтгүүл зүй нь математик дээр суурилдаг. Манай төгсөгчид өнөөдөр олон программистууд, хиймэл оюун ухаантай ажилладаг редакциудад ажилладаг. Оюутнуудад баг хамт олонд даалгаварыг зөвөөр тавих, тэдний ярьж буй хэлийг ойлгохын тулд дээд тооны үндэс шаардлагатай .
Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий нийт коронавирусийн цартахалтай төдийгүй шинэ үзэгдэл болох мэдээллийн цар тахалтай тэмцлээ. Энэ ер нь юу юм бэ?
Хорио цээрийн дэглэмийн улмаас бид хаашаа ч гаралгүй гэртээ сууж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй ганцаараа гүүр тулан үлдэх тэр мөчид бид интернет болон сошил сүлжээнээс ирж буй мэдээллийн хараат байдалд асар ихээр орсон. Харамсалтай нь ихэнхдээ манай цахим сүлжээний бичиг үсгийн түвшин мэдээллийн хэрэгслээр үерлэх хуурамч мэдээг давах чадваргүй байлаа. Энэ нь хэт их мэдээлэл, мэргэжлийн чадваргүй байдал, дэлхийг нөмөрсөн аюулт өвчнийг нэгтгэн нэрлэсэн инфодеми буюу мэдэллийн цар тахал гэгч үзэгдлийн бий болгожээ.
Хуурамч мэдээллийг бодит үнэнээс хэрхэн ялгах вэ?
Үүнд жор байдаг. Хуурамч зүйл нь үргэлж оюун ухаанд бус сэтгэл хөдлөлд чиглэгддэг. Та гарчгаас нь л эхлэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийг чинь “цохиж" байгаа нь хуурамч мэдээний анхны шинж тэмдэг юм. Эх бичвэрт эх сурвалж нь "хөршийн эхнэрийн ах" эсвэл "захиргаанд ажилладан танил" гэх мэт бус харин ойлгомжтой, ил тод, мэргэжлийн байх ёстой. Эх сурвалж хоёр, гурав байвал сайн. Мөн эх бичвэр нь өөрөө тайван бичигдсэн байх. Тэндээс та бодит мэдээлэл болох баримт олж харах хэрэгтэй.
Гэхдээ хуурамч мэдээлэл сая сая Like цуглуулдаг. Тэрхүү сэтгэгдэл like-ийг авахын тул сэтгүүл зүйд ёс зүйн хэм хэмжээний хямрал нүүрлэж байна. Өнөөдөр сэтгүүлзүйн ангид ёс зүйг хэрхэн заадаг вэ?
Өмнө нь хүн төрөлхтний ёс суртахууны хэм хэмжээний зарчимд үндэслэсэн философичдын уншдаг лекц курс байлаа. Энэ бол чухал хэсэг бөгөөд одоо ч хэвээр байна. Гэхдээ сэтгүүлзүйн онолд ёс зүйг ихэвчлэн мэргэжлийн стандарттай адилтгаж үздэг гэдгийг бид санаж байх ёстой. өнөөдөр оюутан залуус зөвхөн ёс зүйг төдийгүй нийгмийн хариуцлагын зарчимд суурилсан сэтгүүлчийн ёс зүйг судалж байна. Сургалтын явц хоёр хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд нэг нь ёс зүйн үндсэн зарчмуудын талаар лекц, хоёр дахь хэсэгт сэтгүүлзүйн тодорхой тохиолдлуудад дүн шинжилгээ хийдэг семинарууд орж байна. Мэргэжилдээ ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зохицуулах, уншигчдын шаардлагыг хангахдаа чанарын стандартыг яаж дагаж мөрдөхийг мэдэх нь чухал юм.
Сэтгүүлзүйн салбарт өөр мэргэжлийн хүмүүс зөндөө байдаг нь нууц биш.. Тэдний хувьд орчин үеийн мэдээллийн хэрэгслийн үүд хаалга нээллттэй хэвээр байна уу?
Тийм ээ, манай мэргэжил нээлттэй хэвээр байна. Гэсэн хэдий ч сэтгүүлч бол нарийн мэргэжил юм. Сурах шаардлагатай өөрийн зарчим, арга барилтай. Асуудалыг ойлгож дүн шинжилгээ хийхгүйгээр, онолын мэдлэггүйгээр, боломжтой зүйлийн хязгаарыг мэдрэхгүй бол та сэтгүүл зүйд мэргэжлийн хүн болж чадахгүй. Дашрамд дурдахад, сэтгүүл зүйн магистртийн ангид байгалийн шинжлэх ухааны факультет төгссөн олон хүн байдаг. Энэ бол мэргэжлийн хувьд өсөх түгээмэл хувилбар юм. Хамгийн гол нь сэтгүүлзүйн салбарт орохдоо хүн тухайн мэргэжлийн онцлог шинж чанарыг ойлгодог байх ёстой. Энэ бол тийм ч эамар түүх биш шүү.
Эх сурвалж "Российская газета"