Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн үр ашгийг тодорхойлох эмнэл зүйн анхны туршилт Их Британид эхэлжээ. Энэ тухай Лхагва гарагт Нэгдсэн Вант Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
19.3 сая фунт стерлинг (27 сая доллар) төсөвлөгдсөн уг туршилтад 30-аас дээш насны 2.8 мянган сайн дурынхан хамрагдах бөгөөд тэдэнд тус улсын Засгийн газартай вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан долоон компанийн аль нэгнийхнийг вакцинаас гурав дахь тунг хийлгэх санал болгож байгаа аж. Үүнд Их Британид хэрэглэгдэгдэх зөвшөөрөлтэй Америк-Германы “PfizerBioNTech”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компанийн вакцинуудаас гадна цаашид хэрэглэх зөвшөөрлөө авах Америкийн “Novavax”, Франц-Австрийн “Valneva”, Германы “CureVac”, Америкийн “Jоhncon$Johnson” компанийн вакцинууд багтжээ.
Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гурав дахь тунг “хүч нэмэгдүүлэгч” тун гэж нэрлэсэн бөгөөд вирусээс хамгаалахад хэр чухал нөлөөтэй вэ гэдэг талаар дэлхийн эрдэмтэн судлаачдад тодорхой ойлголтыг өгөх аж.
Туршилтыг Лондон, Бирмингем, Ливерпуль, Лидс, Глазго зэрэг 16 хотын 18 эмнэлэгт явуулах аж. Сайн дурынханд хоёр дахь тунгаа хийлгэснээс нь хойш 10-12 долоо хоногийн дараа гурав дахь тунг хийхийг санал болгох юм. Үүнээс гадна нэг компанийн вакцинаар эхний хоёр тунгаа хийлгэсэн бол гурав дахь тун дээр өөр компанийн вакцин хэрэглэж магадгүй байна. Туршилтын эхний үр дүн 9 дүгээр сар гэхэд гарцан байх аж.
Хүч нэмэгдүүлэгч тун үр дүн үзүүлбэл Их Британийн эрх баригчид ирэх намраас иргэдэд гурав дахь тунг хийж эхлэх аж. Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн эмнэлзүйн туршилтын талаар Долоогийн бүлгийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтын үеэр мөн яригдах юм. Уулзалт Оксфордод 6 дугаар сарын 3-4-ний хороонд болох бөгөөд Их Британи, АНУ, Герман, Япон, Итали, Франц, Канадын төлөөлөгчид оролцоно.