Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн XII бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог.
Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу covid-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн болно.
Covid-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасан гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна.