НӨАТ-ын урамшууллын 2021 оны 05 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 05-р сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулна. Энэ удаагийн тохиролын супер шагнал 30 сая төгрөг байна.
Иргэн та 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар