2021 оны тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхийг УОК-оос зарласан. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байна.
Уг журамд:
- Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон баримтыг үндэслэн явуулна.
- 0-3 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй.
- Орон нутаг руу зорчихдоо иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаас хэлбэрээр биедээ заавал авч явахыг дурджээ.
Ямар тохиолдолд PCR шинжилгээ шаардахгүй вэ ?
- Дархлаажуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн дараа хугацаа өнгөрсөн бол,
- Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн бол,
- -0-3 насны хүүхэд
- Эцэг, эх болон асран хамгаалагч нь PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариутай бол гэр бүлтэйгээ хамт зорчиж байгаа 0-15 насны хүүхэд шинжилгээ өгөх шаардлагагүй
- Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутгаас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумжийг үндэслэн нэвтрүүлнэ.