“COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн иргэдэд амны хаалт зүүхгүй байхыг, зөвшөөрчээ. Энэ тухай АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошаль Валенси Пүрэв гарагт Цагаанд ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“Хэрэв та вакцинаа бүрэн хийлгэсэн бол та хамгаалагдсан бөгөөд ихэнх тохиолдолд амны хаалт хийхгүй, хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөхгүй байж болно”гэж тэрбээр хэлжээ.
Харин нийтийн тээврээр зорчихдоо, мөн нисэх онгоц, галт тэрэгний буудал, эмнэлэг, ахмадын асрах байр, хорих газар, орон гэргүй хүмүүсийн асрах газарт очихдоо хүн бүр амны хаалт зүүх шаардлагатай аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д 154 сая хүн вакцины эхний тунг, 117.6 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.