АН хоёр хуваагдан "дайтаж" байна. С.Эрдэнэ, М.Тулгат нар нэг, харин Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар нэг тал болон "үзэлцэж" буй. Тэгвэл О.Цогтгэрэлийн талынхан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан АН-ын тамгыг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх агуулгатай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан билээ. Гэвч нэхэмжлэл гаргагчид өөрсдөө хүсэлт гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлыг хоёр, гурван удаа хойшлууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 7-нд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс "Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай болон нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээрийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг хойшлуулж байсан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хэлэлцэх хугацааг хойшлуулсан. Гэвч өнөөдөр нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүх хурал давхацсан тул уг хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү хэмээн дахин хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлуулж 2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлож шийдвэрлэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамж гаргасан. Харин хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон ч дээрх шалтгаанаар хэдэнтээ хойшиллоо.