Тэтгэврийн зээлгүй байсан болон тэтгэврийн зээл нь нэг сая төгрөг хүрэхгүй бол зөрүүгээр нь тооцож мөнгөн урамшуулал олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, 194.1 мянган иргэн 1 сая төгрөг, 43 мянган иргэн зөрүү мөнгө авна. Нийтдээ 216 мянган тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тэгвэл нэг сая төгрөг болон зөрүү мөнгөө авах иргэдэд энэ сарын 8-наас үнэт цаасны ваучер олгож буй. Иргэд заавал ваучер авах шаардлагатай, эсэх талаар НДЕГ-ын хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.
Тэрбээр, " “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниудаас үнэт цаасны батламжийг гаргаж байгаа. Иргэд хүсвэл өөрийн харьяа нийгмийн даатгалын хэлтсээсээ очиж авах бүрэн боломжтой. Заавал ваучер буюу үнэт цаас авах шаардлагагүй.
Хэзээнээс мөнгө орж эхлэх вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Хуулиараа тавдугаар сарын 21-ны өдөр дотор мөнгөжүүлэх ёстой. Тиймээс энэ хугацаанд багтаан тэтгэвэрийн дансанд нь мөнгө орно" гэв.