Мелинда Гейтс бараг хоёр жилийн өмнөөс Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтсээс салахаар зэхэж эхэлсэн тухай “Wall Street Journal” сонин эх сурвалжийн баримт бичгийг иш татан мэдээлэв.
Тус сонинд мэдээлснээр, хатагтай Гейтс 2019 оноос хойш өмгөөлөгч нартай гэрлэлтээ цуцлуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хэд хэдэн хуулийн компанитай нэг дор холбоо барьжээ. Хосууд гэр бүл салалтын шалтгаанаа тодорхой заагаагүй боловч хатагтай Гейтс насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор наймаалсан хэрэгт буруутгаж байсан Жефри Эпштейнтэй нөхөр нь холбогдсон явдалд санаа зовж байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Сонины дэлгэсэн зарим баримт бичгээс харахад Хатагтай Гейтс Хатагтай Гейтс нөхөр нь Эпштейнтэй уулзаж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа 2019 оны аравдугаар сард зөвлөхүүдтэйгээ хэд хэдэн удаа уулзсан байна.
Сонид тэмдэглэснээр, Билл Гейтс банкны эзэн Жефф Эпштейнтэй сайн үйлсийн талаар уулзаж ярилцаж байсан бөгөөд Майкрософт компанийг үндэслэгч эдгээр уулзалтууддаа харамсаж байгаа, алдаа гэж үзэж байгаа талаар Гейтсийн төлөөлөгч 2019 онд мэдэгдэж байжээ. Билл, Мелинда Гейтс нарын төлөөлөгчид салалтын шалтгааны талаар тайлбар өгөхөөс татгалзсан гэж тус сонинд тэмдэглэсэн байна.
Энэ сарын 3-нд Билл Гейтс болон түүний гэргий Мелинда нар гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарласан юм. Тэд гэрлээд 27 жил болохдоо гурван хүүхэд өсгөн хүмүүжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт буяны үйл ажиллагаа явуулдаг буяны сан байгуулсан байна.