Сүүлийн 24 цагт 804 хүн халдвар авч, хоёр иргэн нас баржээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос 737, орон нутгаас 56 тохиолдол бүртгэгдсэн бол 4 нь зөөвөрлөгдөж ирсэн иргэдээс бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 44 820 болж, нас баралт 162 боллоо. Одоогийн байдлаар 1 536 715 иргэн вакцины эхний тундаа хамрагдсан бол 617 908 нь хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Ташрамд дурдахад "Ковид-19" халдвар аваад, эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.