Мэргэжилийн хяналтын газраас дараах хяналт шалгалтыг хийжээ.
Орон нутгийн хэмжээнд Хүнсний хоёр үйлдвэр, хүнсний худалдааны 139 газар, нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээний газар 16 буюу нийт хүнсний үйлдвэр, үйлчилгээний 157 байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад ундны ус, халдваргүйтгэлийн бодис, хүнсний бүтээгдэхүүн зэргээс 5 дээж шинжилгээнд авч, 6 объектод зөвлөмж, 1 объектод албан шаардлага хүргүүлэв.
Нийслэлийн хэмжээнд Давхардсан тоогоор хүнсний худалдааны 560, хүнсний үйлдвэр 3, эмийн сан 57, нийт 620 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж 41 зөрчлийг илрүүлж, 32 буюу 78%-ийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Шалгалтаар QR кодыг байршуулан бүртгэл хөтлөөгүй, хяналт тавьж ажиллаагүй, хүн хоорондын зай бариагүй зөрчил илэрчээ.
Вакцинжуулалт:
Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нийт 12 зөрчил илрүүлж, 8 буюу 66%-ийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Тухайлбал, өрөөнүүд нэг чигийн урсгалгүй, хувцас солих, тайлах хэсэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 06-ны өдөр дархлаажуулалтын суурин 28, явуулын 1, нийт 29 цэгийн үйл ажиллагаанд эмчилгээний, эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэлийн хяналтын 16, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хийж байгаа 109 цэгийн гадна талд бусад чиглэлийн 109, нийт 125 улсын /ахлах/ байцаагчид хяналт тавин ажиллажээ. Хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, эм тарианы нөөц дутагдалтай, бээлийний хүрэлцээ, хангамж дутмаг, хог хаягдлын сав бэлтгээгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. ДДУХ болон вакцины устгал бүртгэгдээгүи.
Вакцин татан авалт: 2021.05.06-ны өдрийн 21:40-23:50 цагийн хооронд БНХАУ-с нийлүүлэгдэж буй Синофарм үйлдвэрийн 334400 хүн/тун Вероцелл вакцины хадгалалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавин ажилласан. Вакцины савалгааг шалгахад хайрцаг тус бүрт freeze tag, мөсөн гелен элемент байрлуулсан, хайрцаг нь хөөсөнцөр хана болон тагтай, савалгаа нь бүрэн, бүтэн, хаягжуулалт тод, гаргацтай, эвдрэл, гэмтэл, цоорсон, хаяг, шошгон дахь мэдээлэл арилж баларсан тохиолдол илрээгүй байна.
Aюултай хог хаягдал:
Орон нутгийн хэмжээнд 14 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 157 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 38 тусгаарлан ажиглах байр, 56 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 114 дархлаажуулалтын түр цэг буюу нийт 365 цэгээс 7180,1 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Тухайн өдөр 9592,5 кг хогийг устгасанаас 5099,9 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 4815,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.06-ны өдөр 166 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 34 тусгаарлан ажиглах байр, 22 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 94 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 316 цэгээс 10777,9 кг хог хаягдал цуглуулсан байна. Цуглуулсан 10172,9 кг хогийг устгасанаас 6605,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 3567,8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 134,261.1 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 215 объектын 51,157.5 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Тусгаарлан ажиглах байр:
Нийт 3 /Дархан-Уул-1, Өвөрхангай-2/ тусгаарлан ажиглах байранд хяналт шалгалт хийж 11 зөрчил илрүүлэн 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж 5 заалт бүхий нэг зөвлөмж өгчээ. Тухайлбал, Усан сан, ус зөөх, хадгалах савны угаалга, халдваргүйжүүлэлт хангалтгүй, Цонхны салхивч нь бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хаалтгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Хилийн хяналт шалгалт:
Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.06-ны өдөр улсын хилээр орсон 595 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 590 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн улсын хилээр гарсан 567 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 611 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.