Өчигдөр улсын хэмжээнд 116,177 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна. Ингээд 1,356,678 хүн вакцинд хамрагдсан. Үүнээс 589,672 хүн бүрэн тундаа хамрагджээ.
Улаанбаатар хотын хувьд 860,455 хүн нэгдүгээр тунгаа хийлгээд байгаа бол орон нутагт 496,223 хүн вакцинд хамрагдаад байна.
Харин орон нутгийн хувьд хамгийн бага хамрагдалттай байгаа нь Ховд аймаг байна. Тус аймаг өнөөдрийн байдлаар нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 16 хувийг дархлаажуулжээ. Эсрэгээрээ Дархан-Уул аймагт вакцинжуулалт хамгийн өндөр хувьтай байгаа юм.