Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийн халамжийг хасахаа Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ талаар тайлбар өглөө. Тэрбээр өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яам, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг нартай уулзсан байна. Эрүүл мэндийн яам Вакцинжуулалт, мэдээллийн систем, Сангийн яам Төрийн мөнгөн шилжүүлэг хариуцан ажиллаж буй. Нийслэлд вакцинжуулалтын идэвхжүүлэлтийг хийж байгаа бөгөөд өчигдөр 562,939 хүнд тус бүр 50 мянган төгрөгийн дархлаажуулалтын урамшуулал олгожээ. А.Ариунзаяа сайд "Вакцин хийлгээгүй бол халамж олгохгүй” гэж хэлсэн нь ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙ, голчлон Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа хүнд хамааралтай билээ. Ер нь эсрэг заалттай, “болно-болохгүй” гэдгийн Эрүүл мэндийн салбар буюу ЗӨВХӨН ЭМЧ тодорхойлно. Дархлаажуулалтын цэг, Өрхийн эмчдээ хандан хүндэтгэн үзэх шалтгаантай хүн “ТҮР ХОЙШЛУУЛАХ”, бүр болохгүй хүн “ТУЙЛЫН ЭСРЭГ ЗААЛТТАЙ” эмчийн заалтыг бүртгүүлнэ. Харин эмчид үзүүлж хийлгэж болох бол вакциныг сонгож хийлгэнэ гэхгүй, дархлаажуулалтын цэгүүдэд хиэж байгаа эмчийн зөвлөсөн вакциныг хийлгээрэй" хэмээлээ.