БНХАУ-ын Бээжин хотоос Синофарм компанийн 334,400 тун Vero Cell вакцин ачсан МИАТ компанийн агаарын хөлөг Нийслэлд өчигдөр 20:00 цаг орчимд газардав.
Тавдугаар сар гарснаас хойш Синофарм компанийн вакцинаас 800,000 тунг авчээ. Тодруулбал,
- Тавдугаар сарын 2-нд 316,800 тун
- Тавдугаар сарын 4-нд 148,800 тунг
- Тавдугаар сарын 6-нд 334,400 тунг хүлээн авч байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Ингэснээр тус улсаас авсан нийт вакцины хэмжээ 2,634,400 боллоо.