2021 оны 05 дугаар сарын 7-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе
Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна.
Анхааруулга: Энэ сарын 7-ноос нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи салхилж, шороон шуургатай байхыг албаныхан анхаарууллаа.
Хур тунадас: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан бөгөөд бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.