Одоогоор коронавирусийн халдвар авсан иргэдийн 2.833 нь хөнгөн, 1.452 нь хүндэвтэр, 469 нь хүнд, 124 нь маш хүнд хэлбэрээр өвчилжээ. Тиймээс ЭМЯ-наас иргэн бүрийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж буй бөгөөд одоогийн байдлаар 1.756.434 хүн дархлаажуулалтад хамрагдсан талаар мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын 837.540 хүн нэг, 447.214 нь хоёр дахь тундаа хамрагдаад байна. Харин орон нутгийн 371.343 хүн нэг, 100.307 нь хоёр дахь тундаа хамрагдсан гэнэ. Ингэснээр манай улсын 547.521 иргэн вакцинжуулалтын хоёр тунгаа бүрэн хийлгээд байна.