Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 940 эерэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 42.464 боллоо. Шинээр халдвар авсан 940 иргэний 828 нь Улаанбаатар хотод байсан бол эмнэлгийн найман ажилтан халдвар авсан нь батлагджээ. Харин 1308 хүн эдгэрч, эмнэлгийн хяналтаас гарч, нийт эдгэсэн иргэдийн тоо 27.242 болсон гэнэ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12 хүн нас барж, нийт амиа алдсан хүний тоо 142 боллоо. Өнгөрсөн хоногт нас барсан 12 хүн 40-94 насныхан байсан бөгөөд коронавирусийн нэн хүнд хэлбэрийн улмаас энджээ.