Нийслэлийн хэмжээнд /2021.05.05/ 15:00 цагийн байдлаар 37.630 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын суурин 116 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 326 багийн 2466 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, I тунд 22.090, II тунд 15.540 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс Вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/survey/ сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна. Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харъяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой.
Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас:
- Баянгол дүүрэг- 70120318,
- Баянзүрх дүүрэг- 70150056,
- Хан-Уул дүүрэг- 11-342257, 70049200,
- Сүхбаатар дүүрэг- 70116358,
- Сонгинохайрхан дүүрэг- 79976000,
- Чингэлтэй дүүрэг- 70106677