Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар агаарын хилийг зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч Covid-19 цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй, халдварт өвчин нэмэгдэж байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн" гэлээ.