Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд М.Энхболд “Дархлаажуулалтын багц” буюу эмч, эмнэлгийн ажилчдын урамшуулал цалингийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, эмнэлгийн ажилтнууд:
- Нэг хүнийг дархлаажуулалтад хамруулахад 5000,
- ПСР шинжилгээний нэг сорьц авахад 5000,
- Сум, тосгоны иргэдийг гэрт нь тусгаарлаж, эмчлэхэд 70 000,
- Хүндэвтэр, хүнд, маш хүнд оноштой хүмүүст 10 хоног эмнэлгийн тусалж үзүүлэхэд 650 000-4 300 000 төгрөгийн урамшуулал авах юм байна.