Өнгөрөгч 24 цагт 1128 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод-1042, эмнэлгээс шалтгаалах дөрөв, орон нутагт-82 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 41,524 болов.
Мөн хугацаанд ковидын улмаас 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Үүнийг задалбал, Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 130 боллоо. Үүнээс гадна нэг хүн халдвартай нь батлагдсан хэдий ч бусад суурь өвчний шалтгаанаар нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4,961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,820
- Хүндэвтэр - 1,538
- Хүнд - 480
- Маш хүнд - 123 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.