Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Мөн дархлаажуулалтад хамрагдсан иргэдээс Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараар дамжуулан ирүүлж буй дуудлага, мэдээлэлд үндэслэн, дархлаажуулалтын бүртгэлийн нэгдсэн системд алдаатай бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг засах үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.