ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг улсын хил нээх, вакцины гэрчилгээ олгох эсэх асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улс хил нээх шийдвэртэй уялдуулаад олон улсын түвшинд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэх тухай гэрчилгээг гаргаж, санаачилж, бусад улс орнуудыг хүлээн зөвшөөрөх талаар уриалж буй.. Өнөөдрийн байдлаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн гэрчилгээ гэх баримт бичиг байхгүй. Улс орнууд зөвхөн дотооддоо вакцин хийлгэсэн гэрчилгээг гаргаад бусад улс оронтой харилцан хүлээн зөвшөөрч, мэдээллээ солилцсоноор тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх юм. Энэ тухай яриа хэлэлцээ улс орнуудад хийгдэж байна.
Манай улсын хувьд коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн иргэн E-Mongolia платформаар дамжуулаад гэрчилгээгээ авах боломжтой.
Холбогдох албаныхан E-Mongolia платформд суурилаад вакцинд хамрагдсан иргэдэд олгож буй гэрчилгээнд гадаад паспорт, PCR шинжилгээ хийсэн тухай мэдээллийг англи, монгол хэлээр нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл, E-Mongolia-д гадаад паспортын дугаар, PCR шинжилгээ хийлгэсэн мэдээлэл вакцины хоёр тунгаа хийлгээд авч буй гэрчилгээн дээр нэмэгдэж байна. Мөн НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр гаргах хөгжүүлэлтийг хийх шийдэл бэлэн болсон. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн нотломж болон PCR шинжилгээ хийлгэсэн албан ёсны нэгдсэн мэдээлэл бүхий гэрчилгээ гаргаж, гадаад улстай яриа хэлэлцээ хийгээд, зөвшөөрсөн тохиолдолд манай улсын иргэд тухайн улсад чөлөөтэй зорчих нөхцөлийг үе шаттай сэргээх боломжтой" гэв.