Өнөөдрөөс орон нутаг дахь вакцинжуулалтыг эрчимжүүлэх явуулын баг нийслэлээс хөдөллөө. Тодруулбал, Нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин замдаа гарлаа.
Үүнд:
1. Өмнөговь 14000 тун
2. Сүхбаатар 8000 тун
3. Ховд 13000 тун
4. Архангай 10000 тун
5. Говьсүмбэр 10000 тун
7. Хэнтий 6000 тун
8. Дорноговь 13000 тун
9. Төв 6000 тун
10. Дундговь 5000 тун
11. Дархан 4000 тун
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой болж байна. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болох юм. Төлөвлөж буйгаар хоёр дахь тунг долдугаар сарын 1-н гэхэд орон даяар хийсэн байж чадвал Азийн дөрөв дэх давлагааг сөрөх боломжтой болно. Улмаар тохиолдлын тоог бууруулж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадах юм. Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад бид хичээн ажиллаж байна" гэж хэлэв.