О.Цогтгэрэлийн талын АН-ынхан өчигдөр орой Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодрууллаа. Тус намын дотоод сунгаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ялалт байгуулсан байна.
Харин нөгөө тал буюу М.Тулгат удирдлагыг нь атгаж буй АН-ын Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх сунгаанд экс дарга С.Эрдэнээ дэмжсэн гэнэ.
АН-ыг өмчлөхөөр дотооддоо "дайтаж буй" хоёр талынхан цахимаар санал хурааж, сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тус тусдаа шийдсэн гэнэ.
АН-ынхан хэд хоногийн өмнө дотоод хямралаа даруй шийдэж, тавдугаар сарын 1 гэхэд нэг нэр дэвшигч тодруулна хэмээж байсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй бололтой. Тус тусдаа нэр дэвшигчээ тодруулж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр шийдсэн бололтой.
Дээрх асуудал хуульд нийцэж буй, эсэхийг ардчилсан намын дэмжигчид амьсгал даран хүлээж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэн гэдэг нэр дэвшигчийг өрсөлдүүлэх нь таамаг хэвээр үлдлээ. Эсвэл тус намынхан нэг нэгнээ "дэгээдсээр" Ерөнхийлөгчийн сонгуульд бусад намдаа байраа тавьж өгөх үү гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.