Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал,
- Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.
- Дөрөвдүгээр сарын 23-нд тусгай үүргийн Сөүл-Транзит нислэгээр Энэтхэг улсаас Монгол Улсын 1 иргэн
- Дөрөвдүгээр сарын 23-ны Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Казакстан улсаас ирсэн монголын найман иргэнээс халдвар илрээд байна.
Эргэн сануулахад, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол хүн, 61 нь гадаад улсын иргэд байсан юм.