Сүүлийн 24 цагт 65,240 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд вакцинд хамрагдсан хүний тоо 1,080,571 болоод байна. Үүнээс 782,314 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 298,257 хүн вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм. Харин хөдөө орон нутагт нийт 169,669 хүн вакцинд хамрагдсанаас 154,574 нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 15,095 иргэн вакцины бүрэн тунгаа авчээ. Дархлаажуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс харж болно