Хүүхэдтэй хүн бүхнийг, хүүхэдтэй болохоор төлөвлөж суугаа залуусыг "Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье-2021" цахим өдөрлөгт урьж байна. ХНХЯ-наас Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөрт нэгдэж буй нь энэ юм. Тиймээс дөрөвдүгээр сарын 30 буюу баасан гарагт "Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье-2021" цахим өдөрлөгийг өдрийн турш зохион байгуулна. Энэ үеэр Хөл хорио хүүхдэд ямар нөлөө үзүүлж байна вэ, Энэ бүхнийг даван туулахад та хүүхдэдээ хэрхэн туслах вэ, Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх арга барил хэрэгтэй байна уу зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Хүүхдийг Зодож Шийтгэхийг Таслан Зогсоох Дэлхийн Өдөрт нэгдэж, нэг хором ч болтугай хүүхдээ сонсоорой. Хөөрхөн хүү, энхрий охиноо буруутай байсан ч бүү зэмлээрэй. Харин эерэг хүмүүжлийн аргад суралцаж, тэдэндээ урам өгөөрэй. Зөрүүд занг нь зөөллөж харилцаарай. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан хамтран "ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ-2021" цахим өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөг хүн бүхэнд нээлттэй.