2021 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5-р сарын 3-ны өдрийн цаг агаарын мэдээ
Улаанбаатарт өдөртөө тав хэм дулаан, шөнөдөө нэг хэм хүйтэн байна.
Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг газар, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө нэг хэм хүйтэн. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-4, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Хур тунадас: Өнөөдөр төв аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 5-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хагаст, 5р сарын 1, 2-нд нутгийн өмнөд хэсэг, 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.