Вакцины хоёр дахь тунг хийлгээд 14 хоног болсон иргэдэд хөл хорионы дараа хөдөө орон нутагт зорчих эрх олгох юм байна. Мөн хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд гэрчилгээ олгож буй аж. Харин гадаадад вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14-с дээш хоносон тохиолдолд Монголд ирээд тусгаарлагдахгүй бөгөөд долоо хоног гэрийн ажиглалтад байх юм байна. Манай улсад вакцины эхний тунг хийлгэсэн 6000 иргэн коронавирусийн халдвар авсан байна. Тиймээс иргэд дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сахиж, маскаа зүүх хэрэгтэй хэмээн албаныхан анхаарууллаа. Ташрамд дурдахад, халдвар аваад эдгэсэн иргэдэд гэрчилгээ олгож эхлэх юм байна.