Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 33 888 иргэнийг коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтад хамрууллаа. Дархлаажуулалтын суурин 112 цэг, явуулын /автобус/ долоон цэгт 256 багийн 2109 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, вакцины I тунд 20.277, II тунд 13.611 иргэнийг хамруулсан байна. Мөн өнөөдрөөс эхлэн 45-аас дээш насны иргэд вакцин тариулж байгаа юм.