Цар тахлын халдварын тархалтыг багасгах зорилгоор улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний алба хаагчид цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна. Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Зэвсэгт хүчний 123, 167, 256, 330, 325, 327, 338, 339 болон 065, 325 дугаар ангийн тусгай салбаруудын 250 гаруй цэргийн алба хаагч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг мөрдүүлж эхэлжээ. Мөн энэхүү цар тахлын халдварын голомтыг хумьж, өвчилсөн иргэдийг эмчилж анагаахад Цэргийн төв эмнэлгийнхэн өндөр ачаалалтайгаар ажиллаж байгаа бөгөөд тэд 1901 өвчтөн хүлээж авснаас 1594 иргэнийг эмчилж, эдгэрүүлээд байна. Яг өнөөдрийн байдлаар гэхэд 96 цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд 290 өвчтөнийг анагаахаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.