Говьсүмбэр аймагт 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүчтэй шороон шуурга шуурч, шуурганы улмаас аймгийн хэмжээнд 760 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Гамшгийн хохирлыг бууруулах чиглэлээр орон нутгаас шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжид малчин өрхүүдэд аймгийн өвс тэжээлийн нөөцөөс 64 тонн өвс, 8.1 тонн тэжээлийг олгосон.
Аймгийн Засаг дарга шороон шуурганы улмаас аймаг орон нутагт үүссэн хохирол, нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс, ХХААХҮЯ болон Улсын их хурлын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарт албан хүсэлт хүргүүлснээр өнөөдөр 150 тонн өвс, 120 тонн тэжээл, 300 өрхөд хүнсний тусламж, 5 иргэнд өргөө цагаан гэрийг олголоо.
Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар