Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ яллагдагчаар татагдаад буй Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хоригдож байхдаа "Ковид - 19"-ийн халдвар авсан нь өнөөдөр батлагджээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулагдаж буй түүнээс өчигдөр коронавирусийн PCR шинжилгээ авсан байна. Улмаар хариу нь эерэг гарчээ. Н.Түвшинбаяр одоо Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сурагтай. Тэрбээр халдварыг цагдан саатуулах ангиас авсан уу, халдвар тээж орсон уу гэдгийг нь тандалтаар тогтооно. ШШГЕГ-аас энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгөх аж.