Засгийн газар энэ сарын 10-25-ны өдөр бүх нийтийн бэлэн зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорихоор болсон. Хатуу хөл хорионы өдрүүдэд автомашин болон явган хүний хөдөлгөөн их байгаа. Тиймээс Улсын онцгой комиссоос хатуу хөл хориог чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар ярьж байсан.
Тодруулбал, албаныхан "Явган хүний хөдөлгөөнийг өглөө 06.00-08.00, өдөр 16.00-18.00 цагт хязгаарлахгүй. Бусад цагт бүрэн хязгаарлана" хэмээж байсан. Гэхдээ уг аман шийдвэрээ албажуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы үед явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахгүй.