Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 2-нд коронавирусийн халдвар илэрсэн. Үүний дагуу тус шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, тус шүүхийн байр, хурлын танхим, албан тасалгаа, иргэдэд үйлчлэх төв, цахилгаан болон явган хүний шат, ариун цэврийн өрөө зэрэг нийт 1670 ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Улмаар шүүгч, тамгын газрын ажилтнуудыг PCR шинжилгээнд хамруулахад, бүх хүний хариу сөрөг гарчээ. Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаашнаас хэвийн ажиллана.