НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украйны оролцоотой Крымийн асуудлаар албан бус онлайн уулзалт Пүрэв гарагт /2021,03,11/ зохион байгуулах болсон тухай BBC агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв. Уулзалт "Крым: Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн 7 жил " гэсэн нэртэй болох юм байна. Украины Гадаад хэргийн яамны мэдээлснээр уг уулзалтыг Аюулгүйн зөвлөлийн гишүүд Их Британи, Эстони, Ирланд, Норвеги, АНУ, Франц улс зарлан хуралдуулах аж. "Мэдээллийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүний эрхийн туслах Илзе Брэндс Карис, “Потомакийн сан”-гийн Ерөнхийлөгч Филип Карбер, Хүний эрхийн төлөөх хэвлэл мэдээллийн санаачилгын зохицуулагч Мария Томак нар хүргэнэ" гэж тус агентлаг Украины Гадаад хэргийн яамны мэдэгдэлээс иш татав. Уулзалтаар Крымийн бүс нутаг, Хар ба Азовын тэнгисийг цэрэгжүүлэх, хойгийн эдийн засаг, хүрээлэн буй орчны байдал, мөн хүний эрхийг зөрчиж буй асуудлаар ярилцах юм байна.
Өмнө нь Крымийн Төрийн Зөвлөлийн дарга Владимир Константинов тус бүсийн эрх баригчид Украины Засгийн газартай удаан хугацаанд үргэлжилж байгаа усан бүслэлтийн асуудлаар шүүхдэлцэх гэж байгаа тухай мэдэгдсэн юм.
Украин улс Крымын хойгийг усаар таслахын тулд Хойд Крымын сувгийн 107-р км-т далан барьж дуусгах гэж байгаа тухай Украины Ерөнхийлөгчийн Крым дэх байнгын төлөөлөгч Антон Кориневич хоёрдугаар 17-нд мэдэгджээ.