Америкийн дуучин Селена Гомес хөгжмийн карьераа дуусгахаар зэхэж байгаагаа ярьжээ. Тэрээр энэхүү гэнэтийн шийдвэрийнхээ шалтгааныг “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. "Хүмүүс чамайг чухалчлан авч үзэхгүй байхад хөгжмөө үргэлжлүүлэн хийх нь их хэцүү байдаг" гэж дуучин бүсгүй хэлжээ. Түүний гурван цомог ч АНУ-ын чартуудад тэргүүлж байсан юм. Гомес "Lose you to love me" дуугаа өөрийнхөө хамгийн шилдэг уран бүтээл хэмээн үздэгээ тэмдэглэжээ. Тэрээр шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийхээ дараа хөгжмийн карьераа орхиж магадгүй гэнэ. Гомес кино болон телевизийн салбарт илүү их цаг хугацаа зарцуулахыг хүсэж байгаа аж. Тэрээр Netflix-ийн хэд хэдэн цуврал дээр гүйцэтгэх продюсероор ажиллажээ.