Оросын “Спутник V” вакциныг Европын дөрвөн улсад үйлдвэрлэх болсон тухай Rueters агентлаг мэдээлэв. Вакциныг үйлдвэрлэх талаар Итали, Герман, Франц, Испани улсууд ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай (ОШХОС) хэлэлцэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Итали-Оросын худалдааны танхим холбогдох гэрээг хэдийнээ хийсэн бөгөөд ирэх долдугаар сараас эхлэн тус вакциныг Италийн хойд хэсэгт үйлдвэрлэж эхлэнэ.