2020 онд
3-р сарын 11-нд Ираны дэд ерөнхийлөгч Эшак Жахангирид коронавирус илэрсэн нь тодорхой болжээ. Ердөө дөрөв хоногийн дараа буюу 3-р сарын 15-нд түүний эдгэрсэн тухай мэдэгдэв.
3-р сарын 12-нд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо түүний эхнэр Софи нар коронавируийн шинж тэмдэг мэдэрсний дараа өөрсдийгөө тусгаарлажээ. Ерөнхий сайд үүрэгт ажлаа алсаас үргэлжлүүлэн хийсээр 3-р сарын 29-нд хосууд бүрэн эдгэрснээ мэдэгджээ.
3-р сарын 19-нд Монакогийн хунтайж Альберт II коронавирусийн халдвар авсан нь батлагдав. Мөн сарын 31-нд түүний эдгэрсэн тухай мэдэгджээ.
3-р сарын 25-нд Их Британийн хунтайж Чарльзаас коронавирусийн халдвар илрэв. Ханхүү өөрийгөө тусгаарлаж, өвчний шинж тэмдэг нь бага байв. Харин түүний эхнэр Камиллагаас коронавирус илрээгүй байна. 3-р сарын 30-нд хунтайж тусгаарлалтаасаа гарчээ.
3-р сарын 27-нд Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авсан гэдгээ зарлав. Тэрээр өөрийгөө тусгаарлан ажлаа алсаас үргэлжлүүлэн хийсээр байсан ч 4-р сарын 6-нд биеийн байдал нь улам муудаж, эрчимт эмчилгээнд шилжсэн байна. 4-р сарын 12-нд Борис Жонсоны шинжилгээний хариу сөрөг гарч, Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ.
4-р сарын 30-нд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авсан байна. Түүний шинжилгээ эерэг гарсан тул эмнэлэгт эмчлүүлэхээр болжээ. 5-р сарын 19-нд түүнийг бүрэн эдгэрсэн талаар мэдэгдэв.
6-р сарын 1-нд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян гэр бүлийн хамт коронавирусаар өвчилсөн гэдгээ мэдэгдэв. 6-р сарын 8-нд тэднийг эдгэрсэн талаар мэдэгдэв.
6-р сарын 17-нд Гондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес болон түүний эхнэр КОВИД-19 өвчтэй гэж оношлогджээ. 6-р сарын 19-нд тэрээр уушгины хатгалгаагаар эмнэлэгт хүргэгдсэн. 7-р сарын 2-нд ерөнхийлөгч эмнэлгээс гарчээ.
6-р сарын 18-нд Казахстаны анхны ерөнхийлөгч, Казахстаны Ардын Ассамблейн дарга Нурсултан Назарбаеваас коронавирус илэрсэн байна. 7-р сарын 2-нд Назарбаев эдгэрсэн тухайгаа мэдэгджээ.
7-р сарын 7-нд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонарод коронавирус оношлогджээ. Эхний гурван шинжилгээ эерэг гарсан бол 7-р сарын 25-нд өгсөн шинжилгээний хариу сөрөг үр дүн гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдсэн байна.
7-р сарын 9-нд Болив улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Агнесаас COVID-19-ийн халдвар илэрчээ. 7-р сарын 28-нд Агнес бүрэн эдгэрснээ зарлав.
7-р сарын 28-нд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко КОВИД-19-өөр өвдсөн нь батлагджээ. Өвчин нь шинж тэмдэггүй байжээ.
10-р сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхнэрийнхээ хамт коронавирустай болсноо зарлав. Ерөнхийлөгчийн эмч хэлэхдээ, төрийн тэргүүн болон түүний эхнэрийн бие сайн байгаа гэв. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар Цагаан ордонд үлдэж, үүргээ биелүүлэхээ мэдэгджээ. 10-р сарын 11-нд хосууд эдгэрсэн тухайгаа зарлав.
10-р сарын 24-нд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда коронавирусийн халдвартай болох нь тогтоогджээ. 11-р сарын 4-нд түүний эдгэрсэн тухай мэдэгдэв.
10-р сарын 23-нд Колумбын дэд ерөнхийлөгч Марта Люсиа Рамиреp халдвар авсан тухай мэдээлэв. Түүнд өвчин нь шинж тэмдэг илрээгүй байна. 11-р сарын 4-нд дэд ерөнхийлөгч эдгэрснээ зарлажээ.
10-р сарын 25-нд Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон. Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлаж, 11-р сарын 10-нд ажилдаа эргэн оржээ..
10-р сарын 28-нд Алжирын Ерөнхийлөгч Абдельмажид Теббун эмнэлэгт хүргэгджээ. 10-р сарын 24-нд ерөнхийлөгч, засгийн газрын тамгын газрын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсныг мэдэгдэв. Абдельмажид Теббун Германд томоохон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 11-р сарын 16-нд эмнэлгээс гарчээ.
11-р сарын 2-нд Гүржийн Ерөнхий сайд Гиорги Гахариа СОVID-19-өөр өвдсөн нь батлагджээ. Арав хоногийн дараа эдгэрч үүрэгт ажилдаа орсон байна.
11-р сарын 9-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэв. 11-р сарын 23-нд эдгэрсэн тухайгаа гарлажээ.
11-р сарын 24-нд Төв Африкийн Белиза улсын Ерөнхий сайд Жон Брисеньо коронавирусаар өвчилж, хоёр долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлав. 12-р сарын 8-нд Жон Брисеньо эдгэрснийг мэдэгдэв.
12-р сарын 8-нд Молдавын Ерөнхий сайд Ион Чикугаас COVID-19 илрэв.
12-р сарын 17-нд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн өвчнөөр оношлогджээ. Төрийн тэргүүн долоо хоногийн хорио цээрийн дэглэмд хамрагдсан боловч ажил үүргээ алсаас гүйцэтгэж байв. Тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс ч мөн өөрийгөө тусгаарлажээ.
2021 онд
1-р сарын 5-нд Арменийн Ерөнхийлөгчийн тамгын газар тухайн үед Лондонд байсан тус улсын Ерөнхийлөгч Армен Саркисянаас коронавирусийн халдвар илэрсэн гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч хэдий тусгаарлагдаж, эмчийн хяналтанд байсан ч ажлаа хийсээр байжээ. Түүний өвчин хүндэрч (хоёр талын уушгины хатгалгаа) 1-р сарын 13-нд эмнэлэгт хэвтсэн талаар мэдээлэл ирсэн. 2-р сарын 13-нд Саркисян Арменд буцаж ирээд эмчилгээгээ үргэлжлүүлжээ.
1-р сарын 12-нд Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело ди Сусагаас коронавирус илэрчээ. Ерөнхийлөгчид өвчний шинж тэмдэг илрээгүй. 1-р сарын 16-ны өдөр түүний COVID-19-ийн тестийн хариу сөрөг гарсан байна. Марсело Ребело ди Суса хэдэн өдрийн турш зургаан сорил өгсөн бөгөөд ганц нь л эерэг гарчээ.
1-р сарын 25-нд Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор коронавирусээр өвдсөнөө зарлав. Тэрбээр Ерөнхийлөгчийн ордноос төрийн хэргийг явуулана гэдгээ мэдэгдсэн. 2-р сарын 8-нд Мексикийн ерөнхийлөгч хоёр долоо хоног тусгаарлагдсаны дараа олон нийтийн өмнө дахин гарч, ажлаа үргэлжлүүлэх болсон
3-р сарын 8-нд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний эхнэр Асма нар коронавирусийн халдвар авсан нь тодорхой болов. Сирийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Башар Ассад болон түүний эхнэрийн биеийн байдал сайн, тогтвортой байгааг уламжилжээ.