Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровын хувийн Facebook хуудсыг хакерджээ. Энэ тухай Пүрэв гарагт Киргизийн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Галина Байтерек мэдээлэв. "Ерөнхийлөгч Садыр Жапаровын Facebook дэх хувийн хуудсыг үл таних хүмүүс хакердсан байна. Халдлага үйлдэгчид энэ хуудасны янз бүрийн бичлэгийн дор сэтгэгдлүүд бичжээ" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Түүний ярьснаар бол "Facebook” хуудсандаа оруулсан хамгийн сүүлийн пост, сэтгэгдлүүдтэй ерөнхийлөгч ямар ч холбогдолгүй" аж. "Ерөнхийлөгч Садыр Жапаров нийгмийн хандлага, түүний дотор шүүмжлэлтэй санал бодлыг хүндэтгэдэг тул ийм мэдэгдэл хэзээ ч хийхгүй" гэж Байтерек онцлов. “Facebook” нийгмийн сүлжээнд "Садыр Жапаров" нэртэй гурван хуудас байдаг бөгөөд тэдгээрийн аль нь хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдэлд дурдагдсаныг тодруулаагүй байна.