Өмнөд Солонгост коронавирусийн эсрэг AstraZeneca вакцин хийлгэсэн хоёр өвчтөн нас барсан тухай “Yonhap” агентлаг мэдээлэв. Эрх баригчдын мэдээлж байгаагаар өвчтөнүүд хоёулаа олон суурь өвчнөөр шаналж байсан нь нөхцөл байдлыг улам дордуулсан байна. Тэдний нэг нь 50 гаруй насны хүн байсан бөгөөд вакцин хийлгэсний дараа амьсгалахад хүндрэлтэй болж зүрх зогссон ч сэхээн амьдруулах ажиллагааны дараа бие нь сайжирсан. Гэсэн хэдий ч маргааш өглөө нь өвчний шинж тэмдэг дахин илэрч өвчтөн нас баржээ. Хоёр дахь өвчтөн 63 настай байсан бөгөөд тархины цусан хангамжийн асуудалтай байжээ. Вакцин хийлгэсний дараа түүний бүх бие хүчтэй өвдөж, халуурч эхэлсэн байна. Тэрээр дөрөв хоногийн дараа нас баржээ. Вакцин үхлийн шалтгаан болсон эсэхийг эмч нар хараахан тогтоогоогүй байгаа гэж мэдээнд дурдсан байна.
AstraZeneca вакциныг өндөр настай өвчтөнүүдэд аюултай гэж үздэг. Европын олон орны нэгэн адил Өмнөд Солонгост 65-аас дээш насныханд ашиглахгүй байгаа