Боливи улсын Эль-Альто хот дахь Улсын их сургуулийн оюутнуудын уузалтын үеэр шахцалдаан болж, долоон хүн амь алдсан тухай “El Deber” сонинд бичжээ. Мөн гэмтсэн дөрвөн оюутныг эмнэлэгт хүргэсэн байна. Мягмар гарагт оюутнууд уулзах үеэр шахцалдааан болж, хашлага эвдэрсний улмаас захад нь зогсож байсан залуус 17 метрийн өндрөөс унасан аж. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, их сургуулийн хамгаалалтын албаны гурван ажилтныг байцаасан байна. Цар тахлын үед олон хүн цугларахыг их сургуулийн удирдлага, харуул хамгаалалтынхан нь яагаад зөвшөөрснийг тодруулахаар хууль сахиулах байгууллагынхан ажиллаж буй гэнэ.