Пүрэв гарагт /2021603.04/үл таних этгээдүүд Капитолын ордон руу халдлага үйлдэж болзошгүй тухай хууль сахиулагчид аюулгүй байдлыг бэхжүүлэх бүхий л арга хэмжээг авчээ. Энэ тухай “Wall Street Journal” мэдээлэв. "Гуравдугаар сарын 4-ний Пүрэв гарагт үл таних зэвсэгт бүлэглэл Капитоли руу халдлага үйлдэж болзошгүй хуйвалдааны талаар тагнуулын мэдээлэл бидэнд ирлээ" гэж цагдаагийн байгууллагын мэдэгдэлд дурдсан байна. Хууль сахиулагчид нэмэлт хаалт тавьж, бие бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэх замаар "аюулгүй байдлыг чангатгаж", орон нутгийн болон холбооны түвшинд хамтрагч байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байна. “Энэхүү мэдээллийн нууц чанараас шалтгаалан бид одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим эл өдөр товлогдсон хуралдааныг цуцалсан тухай “Washington Post” мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын 4 бол АНУ-д дэлгэрсэн QAnon хуйвалдааны онолыг дэмжигчдийн хувьд "жинхэнэ тангараг өргөх өдөр" юм. Энэ өдөр дээрх онолыг баримтлагчдын үзлээр бол төрийн тогтолцоо өөрчлөгдөж, тус улсын удирдагч асан Доналд Трамп албан тушаалдаа эргэн очих аж.
1-р сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батлах Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаан Доналд Трампын дэмжигчид Капитолын ордон руу дайрч орон үймээн дэгдээсэн тул тасалдсан билээ. Эл үймээний үеэр дөрвөн жагсагч, нэг цагдаагийн ажилтан нас барсан аж. Тэр оройдоо Конгресс хурлаа үргэлжлүүлэн Байденыг АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр баталсан юм.