Төрийн эсрэг хуйвалдсан хэргээр баривчилсан 47 идэвхтнийг суллахыг шаардсан, хэдэн зуун хүн оролцсон цуглаан Хонконгийн шүүхийн байрны гадна болсон тухай RTHK радиостанц мэдээллээ. Тэд Засгийн газраа эсэргүүцсэн уриа хашхирч, сөрөг хүчнийхнийг суллахыг шаарджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэрэгт сэжиглэн 55 хүнийг цагдаагийнхан баривчилснаас одоогоор наймыг нь л сулласан юм.