Конго улсын Гуанго мужийн парламентын гишүүд тус бүс нутагт үл мэдэгдэх өвчний тархалт гарсантай холбогдуулан яаралтай арга хэмжээ авахыг Үндэсний парламентын дарга Кристоф Мбосогоос хүссэн тухай “France Presse” мэдээлэв ."Үл мэдэгдэх өвчин манай элэг нэгтнүүдийг алж байна. 14 хүн аль хэдийн нас баржээ. Энэ өвчний гарал үүсэл одоог хүртэл тодроогүй байна" гэж парламентын гишүүн Паси Запамба хэллээ. Тус мужийн амбан захирагч Жан-Мари Пети-Пети мэдэгдэхдээ үл мэдэгдэх өвчний анхны тохиолдол сарын өмнө илэрчээ. Одоогийн байдлаар 60-80 насны өндөр настай хүмүүс уг өвчний золиос болсон байна.