"Исламын улс * террорист бүлэглэлтэй холбоотой зэвсэгт дайчид Нигерийн зүүн хойд хэсэгт байрлах НҮБ-ын бааз, хүмүүнлэгийн тусламжийн төвд халджэ.Тус баазын 25 ажилтан бүслэлтэд ороод байна" гэж “France Pressе” агентлаг аюулгүй байдал, төрийн бус байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлэв. "Хүмүүнлэгийн төвийг зэвсэгт бүлэглэлүүд бүрэн шатаасан боловч ажилтнууд нь гэмтээгүй ... 25 ажилтан зэвсэгт этгээдүүдийн бүслэлтэд орж, одоогоор хоргодох байранд нуугдаж байна" гэж эх сурвалж мэдээлжээ. Халдлагыг "Исламын улсын Баруун Африк муж" (хуучнаар "Боко Харам) террорист бүлэглэлийн гишүүд үйлдсэн байж болзошгүй гэж таамаглаж байна.
2015 оны 3-р сард “Боко Харам”-ын өөр нэг бүлэглэл "Исламын улс”-д үнэнчээр зүтгэхээ тангараг өргөж, нэрээ “Исламын улсын Баруун Африк муж * (ISWAP) болгон өөрчилсөн аж. Тус бүлэглэл нь Шариатыг улс орон даяар нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд Нигер, Камерун, Чадын явуулдаг цэргийн кампанит ажлын хариуд тогтмол явуулдаг халдлагын цаана байдаг аж.