Даваа гарагт /2021.03.01/ Парисын шүүх Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ тухай BFM телевизийн суваг мэдээлэв. Шүүх Николя Саркозид гурван жилийн хорих ял оноосноос хоёр жилийг нь тэнсэн харгалзаж, үлдсэн нэг жилийг шоронд хорихоор болжээ. Дээрх хэргийн хүрээнд "харилцах утсыг чагнасан" хэрэгт холбогдсон өөр хоёр яллагдагч болох Саркозигийн өмгөөлөгч асан Тьерри Эрзо, Үндсэн хуулийн цэцийн шүүгч асан Гилберт Азиберт нарыг мэргэжлийн нууц задруулсанд буруутган, ижил ял оноожээ. Үндэсний санхүүгийн прокурорын газраас Саркозид дөрвөн жилийн хорих ял оноохыг шаарджээ (хоёрыг нь тэнсэнд харгалзахаар). Мөн Эрзо, Азибер нарт ижил шийтгэл оногдуулахыг санал болгосон байна. Яллагч талын хэлснээр Саркози өөрийнх нь сонгуулийн кампанит ажлыг Л'Ореаль компани хууль бусаар санхүүжүүлсэнтэй холбоотой мөрдөн байцаалтын явцын талаарх нууц мэдээллийг олж өгвөл Монакогийн вант улсад өндөр албан тушаал авахад нь Азиберт туслана гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан амлажээ. Үүний баталгаанд тэдний утасны ярианы олон тооны бичлэгийг дурдсан байна.
Шүүх хурлын үеэр Саркози өөрийн гэм бурууг хүлээгээгүй байна. Түүний өмгөөлөгчид чагнах ажиллагааг хууль бусаар хийсэн бөгөөд мөрдөн байцаалтын нууцлалыг зөрчсөн гэж үзэн ерөнхийлөгч асанд тулгаж буй хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаарджээ. Ингэхдээ тэд хуульчдын яриаг чагнахыг хориглосон Европын Зөвлөлийн шийдвэрт дурдсан байна. Шүүх тэрхүү нэхэмжлэлийг буцаажээ. Хурлын дараа Саркозигийн гол өмгөөлөгч Херве Темим шүүхийн шийдвэрийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Экч ерөнхийлөгч ч гэсэн шүүхийн танхимыг чимээгүй орхин явжээ. Саркозигийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хойшлуулж магадгүй юм. Мөн ял шийтгэл нь хангалттай хүнд биш гэж үзвэл прокурорын байгууллага ч мөн адил давж заалдаж болох аж.